Ягаан Тууз Сангийн Лого

Мэдээллийн сан

Хавдрын талаарх мэдээлэл, стастистик үзүүлэлт...

🌸 Хөхний хорт хавдрын талаарх шинэ мэдээ, мэдээлэл (эх сурвалж: news.google.com)
Жич: Та " https://translate.google.com/translate?sl=auto&tl=mn&u=ЭНД_ЛИНКИЙГ_ХУУЛАХ " холбоосыг ашиглан дараах веб сайтын мэдээг орчуулан унших боломжтой.

Мэдээллийг ачаалж байна...

📈 Хөхний хорт хавдрын морфологиор оношлогдсон үзүүлэлт (МУ)

Монгол Улсад хөхний хорт хавдрын тохиолдол 2020 онд 244 байсан бол 2024 онд 401 буюу 65 хувиар өсөж, хавдрын өвчлөл эрс нэмэгджээ. Мөн морфологийн аргаар баталгаажсан хорт хавдрын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, 2024 онд батлагдсан тохиолдол сүүлийн 5 жилийн нийт тохиолдлын 31 хувийг эзэлж байгааг анхаарах шаардлагатай асуудал болж байна.

Эх сурвалж: Хавдар судлалын үндэсний төв

Хөхний хорт хавдар нь дэлхийн нийт хавдрын тохиолдлоор тэргүүлж байна! (GLOBOCAN 2022)
Дэлхий нийтэд хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч өндөр хөгжилтэй улсуудад эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, эмчилгээний чанар сайжирч нас баралтын түвшин харьцангуй багасаж, хавдар тогтворжих, буурах чиг хандлагатай байна. Харин манай улсын хувьд хавдар ихэнхдээ хожуу шатанд оношлогддог, эмчилгээний хүртээмж, эм тарианы чанар, тусламж үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлс хангалтгүй түвшинд байна.

📊 Хөхний хорт хавдрын олон улсын статистик мэдээлэл (GLOBOCAN 2022)

*Дэлхийн хүн амын насны ангилалд уялдуулан тооцсон хөхний хорт хавдрын өвчлөл (15-85 насны 100,000 хүн тутамд).

Мэдээллийн эх сурвалж (GLOBOCAN) болон хорт хавдрын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцаарай.

🔬 Сүүлийн үеийн эмчилгээний мэдээлэл

  1. CDK4/6 дарангуйлагч (CDK4/6 Inhibitors): "HR+" буюу дааварт мэдрэг хөхний хавдарт, дааврын эмчилгээтэй хамт хэрэглэнэ. Хавдрын эс өсөж, хуваагдахдаа CDK4/6 гэдэг уураг ашигладаг. Энэхүү эм нь CDK4/6-ийг “түгжин”, хавдрын эсийг өсөж үржихээс нь зогсоож, үр дүнд хавдрын өсөлт удааширч, эмчилгээний үр дүн илүү удаан үргэлжилж, илүү удаан хугацаанд амьдрах боломж олгодог байна.
    (Жишээ эм: Ribociclib, Abemaciclib)
  2. "HER2-" тэмдэглэгээтэй чиглэсэн ADC эм (HER2-Targeted Antibody–Drug Conjugate): "HER2-эерэг" хавдарт болон "HER2 бага" илэрдэг хавдарт хэрэглэх боломжтой болсон. ADC гэдэг нь “эсрэг бие (антибоди) + хорт хавдрын эсэд нөлөөлөх эм”-ийг нэгтгэсэн технологи бөгөөд эсрэг бие нь хавдрын HER2 уургийг маш нарийн таньж “наалдах”, дараа нь хавдрын эсрүү эмийг шууд хүргэж устгадаг. Энэхүү эмчилгээ нь эрүүл эсийг гэмтээх нь харьцангуй бага, хавдрын эсрүү өндөр үр дүнтэй “нарийн чиглэсэн довтолгоо” хийдэг, ялангуяа хавдар тархсан үед үр дүн сайн байдаг байна.
    (Жишээ эм: Trastuzumab Deruxtecan)
  3. Иммунотерапи (Immune Checkpoint Inhibitors):Дархлааны системийг идэвхжүүлэх энэхүү эмчилгээ нь гурвалсан сөрөг (Triple negative) зэрэг түрэмгий хэлбэрийн хавдрын үед хавдрын эс дархлааны системээс “нуугдах” арга хэрэглэдэг. Иммунотерапи нь дархлааны систем хавдрыг таньж, довтлох боломжийг нээж өгдөг. Энэ нь химийн эмчилгээний үр дүнг сайжруулж, хавдрын хэмжээг багасгах боломжийг нэмэгдүүлдэг бөгөөд тархмал, түрэмгий хавдарт илүү үр дүнтэй нөлөөлдөг байна.
    (Жишээ эм: Pembrolizumab)