Дэлхий дээрх найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдраар оношлогдож байна. Хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь өвчин хүндрэх эрсдэлээс хамгаалах, хорт хавдар үсэрхийлэх, тархахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Иймд та өнөөдрөөс хөхний эрүүл мэнддээ онцгой анхаарч, мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж хэвшээрэй!